Ойрын өдрүүдэд сэрүүснэ

0
63

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж  6-11 м/с, говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий болон Завхан голын эхээр 3-8 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 8-10 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!