БЕРН ХОТНОО МОНГОЛ СУДЛАЛЫН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

0
88
Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр  Швейцарийн Берн хотын их сургуулийн монгол судлалын тэнхимээс эрхлэн “Монголын нийгмийн хөдөлгөөнт болон сууршилын үйл явц” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд энэ 9 дүгээр сарын 11-13-ний өдрүүдэд Берн хотноо зохиогдож байна. Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн хурлын нээлтэд оролцож, Монголын төр, засгаас монгол судлалыг дэмжих чиглэлд баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Хуралд Монгол Улсын судлаачдаас гадна Швейцарь, Герман, ОХУ, Их Британи, Франц, Унгар, Польш, Чех Улсын монгол судлаачид оролцож байна. Герман хэлтэй улсуудад ажиллаж буй монгол судлалын төвүүд болох Берн, Бонн, Вена, Берлин хотын их сургуулиудын судалгааны хамтарсан төслийн хүрээнд зохиогдож буй энэхүү бага хуралд германы Макс Планкийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд мөн оролцож, Монголын түүхэн дэх шилжилт, сууршилтын түүх, орчин цагийн Монгол Улсын хөгжлийн чиг хандлагын талаарх илтгэлүүдийг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!