“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн хөл бөмбөгийн баг мөнгөн медалийн болзол хангалаа

0
90

Нийслэлийн нийтийн тээврийн салбарын 2018 оны аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан хөл бөмбөгийн төрөлд нийт 11 багийн 143 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн баг мөнгөн медаль хүртлээ. Нэгтгэлийн тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис, дартс, биллиард гэсэн 7 төрлөөр тэмцээнд оролцох юм.

Тэмцээн нь нийтийн тээврийн салбарын хамт олны эв нэгдлийг сайжруулах, үйлчилгээний салбарынханы эрүүл мэндийг хамгаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилготой юм. Тэмцээнд амжилттай оролцож медалийн буухиаг эхлүүлсэн хөл бөмбөгийн тамирчиддаа баяр хүргэж, нийт баг бүрэлдэхүүндээ спортын өндөр амжилт гаргахыг Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар,захирлын зөвлөл, хамт олноос нь хүсэн ерөөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!