Инфляц өмнөх оны эцсээс 7 хувиар өсчээ

2021-07-21
1 min read

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2021 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2021.07.21/ танилцууллаа. Эдийн засгийн статистикийн газрын Ахлах статистикч М.Оюунжаргал эдийн засгийн салбарын үзүүлэлтүүдийг танилцуулсан юм.

Тэрбээр  “Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ буюу инфляц улсын хэмжээнд 2021 оны зургаадугаар сард өмнөх сараас 0.7 хувиар, өмнөх оны эцсээс 7 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өссөн”  гэлээ. Инфляцын өсөлтийн 3.6 нэгж буюу 55 хувь нь хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнийн өсөлтөөс хамаарсан хэмээн тайлбарлалаа.

Орчуулах »