ЭЕШ-ыг ирэх сарын 19-22-нд зохион байгуулна

2021-07-20
1 min read

Засгийн газрын ээлжит хурал 2021 оны долдугаар сарын 20-нд болж элсэлтийн ерөнхий шалгалтыг хэзээ авах талаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Тодруулбал, Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021 оны наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Энэ жилийн ЭЕШ-д 40,420 хүүхэд шалгуулах бөгөөд зохион байгуулалтад 9,000 орчим багш, ажилтнууд оролцох юм байна. Орон нутагт 7,600 хүүхэд сумаас аймгийн төвд очиж шалгалт өгөх ажээ.

Орчуулах »