“Ногоон гэрэл-Цагаан шугам” аян үргэлжилж байна

0
51

Хүүхдэд Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Сүү” ХК-аас санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам” аяныг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Уг аяны хүрээнд  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Замын хөдөлгөөний цагаан толгой” сэдвээр сургалт орохоос гадна хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах зүйлсийн талаар зөвлөмж бүхий номны хавчуурга, “Мөрөөдлийн” зайрмаг бэлэглэж байгаа юм.

Түүнчлэн хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажилд жолооч, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлж гарц гарамтай хэсгээр хөтөлж зам хөндлөн гарч байгаа, хүүхдийг зориулалтын суудал, хамгаалах бүс хэрэглэн тээвэрлэж байгаа эцэг, эх жолоочийг урамшуулан  “Сайн жолооч” уриалгыг хэрэгжүүлж, бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэглэх зэргээр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 115-р сургуулийн бяцхан багачууддаа мэдлэг олгож, баярлуулсан ба уг аян 9 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд үргэлжилнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!