Цонхоороо үсрэхийг завджээ

0
32

Сүүлийн үед охид эмэгтэйчүүдийн дунд амиа хорлохыг завдах тохиолдол цөөнгүй гарах болжээ. Өнгөрөгч сарын 31-нд Хан-Уул дүүрэгт орших “Буман залуус” хотхоны баригдаж буй барилга дээрээс 31-35 насны хоёр эмэгтэй үсрэхийг завдсан хэрэг гарсан. Тэд цагдаад мэдүүлэхдээ “Цалин мөнгөө авч чадахгүй байсан учраас амиа хорлохоор шийдсэн” хэмээн мэдүүлжээ. Тэгвэл өнгөрөгч ням гаригт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд өндөр барилгаас үсрэхийг оролдсон дахин нэг хэрэг гарчээ. Тодруулбал, тус хорооны 15 давхар барилгын 13 дугаар давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 15:22 цагт Нийслэлийн аврах ангид иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 15:34 цагт очиж, тус байрны оршин суугч иргэн Х /26 настай, эмэгтэй/ цонхоор үсэрч амиа хорлох гэж байсныг барилгын дээвэр дээрээс аврах олсоор буун аюулгүй болгосон байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!