Монголыг төлөөлөх кимоно

0
91

2020 онд Токиод болох зуны XXXII олимпийн наадамд оролцох 196 орныг төлөөлсөн кимоно бүтээх төслийг Японы “One World, Inc”  байгууллага 2016 оноос эхлэн хэрэгжүүлжээ. Тус төслийн удирдагч Ёшимаса Такакура “Кимоно бол тогтсон загвар, бүтээх хатуу дэг бүхий Япон үндэсний илэрхийлэл болсон уламжлалт хувцас юм. Бид тэрхүү дэг жаягийг баримтлан тухайн улс орны үндэсний онцлогийг тусгасан хээ чимэглэлийг хэрэглэн кимононуудыг бүтээж байна” хэмээн хэлжээ.

Тэгвэл манай улсыг төлөөлөх кимоно бэлэн болсон бөгөөд саяхан олон нийтэд толилуулсан байна. Тэрхүү кимонод алтан соёмбо, гэр, өлзий, угалз хээ зэргийг дүрслэн харуулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!