Сумын төвд галзуурсан үнэг орж иржээ

0
32

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын төвд галзуурсан үнэг орж иржээ. Түүнийг нохойтой ноцолдож байхад нь буудан, дээж авч шинжилгээнд өгөхөд галзуурсан болох нь тогтоогдсон байна. Тиймээс сумын засаг даргын захирамжаар 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа гэнэ.

2018 он гарсаар тус суманд мал амьтны галзуугийн гурван тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Тиймээс сумын хэмжээнд золбин нохой устгалын ажлыг эхлүүлсэн байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!