Хэрэглэгчид хүссэн үедээ дулаанаа авах боломжтой

0
85

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК дулаан хангамжийн сүлжээнд хийгддэг өвөлжилтийн бэлтгэл ажлын засвар үйлчилгээнүүдээ хийж дуусгалаа.

Ажиллагаанд залгахад бэлэн болсон шугамууд дээрээ дулаан авах хүсэлтээ гаргасан хэрэглэгчиддээ тоолуураар дулааныг нь өгч эхлээд байна. Нийслэлийн хэмжээнд дулаанаа авах хүсэлтээ гаргасан цэцэрлэг, сургууль, орон сууц, аж ахуй нэгжүүд гээд нийтдээ 117 газрыг дулаанд холбоод байна.

Хэрэглэгчид дулаанаа авах гэж 09 сарын 15-ныг хүртэл хүлээх шаардлагагүйгээр хүссэн үедээ дулаанаа тоолуураар авч бас дулаанаа хэрэглээгээрээ багасгаж ч болох юм. Цаашдаа төвлөрсөн дулаан хангамжийн хэрэглэгч нэг бүрийг тоолууржуулах хэрэглээгээрээ дулаанаа хүсэн үедээ авч байх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хамт олон хэрэглэгчдийнхээ орон сууцны дулааныг 9 сарын 15-наас өмнө, аж, ахуйн нэгж албан байгууллагуудын дулааныг 10 сарын 1-нээс өмнө залгаж дуусгахаар ажиллаж байна.

2018-2019 оны халаалтын улиралд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК Улаанбаатар хотын хэмжээнд гэрээгээр 2397 хэрэглэгч, иргэн аж ахуйн нэгжийг дулаанаар хангахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!