МСҮТ-ийн оюутнуудад 70.000 төгрөг олгоно

0
40

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам МСҮТ-ийн оюутнуудад ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сар бүр 70.000 төгрөг олгохоор урьдчилсан байдлаар шийдэж төсвийн төсөлд тусгуулсан байна.

Өнгөрсөн хичээлийн жилд МСҮТ-д 40.000 орчим суралцагч сурч байсан бол энэ жил улам нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Ер нь 2012 оноос хойш МСҮТ-үүдэд суралцагчийн тоо аажим буурсаар энэ жилтэй золгожээ. Харин энэ жилээс 2012 оныхоо оргил үеийн түвшинтэй очиж дүйх магадлалтай байгааг ХНХЯ-ны эх сурвалж онцолсон юм. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 50, хувийн хэвшлийн 33 МСҮТ, политехник коллеж үйл ажиллагаа явуулж одоогийн байдлаар нийт элсэлт нь 39.000 хүрчээ. Гэхдээ энэ Засгийн газар 70.000 төгрөгийг хавтгайруулахгүй зөвхөн МСҮТ, политехник коллежийн оюутнуудад олгохоор ирэх оны улсын төсөвт 30.0 орчим тэрбум төгрөгийг тусгуулаад байгаа аж.

МСҮТ-ийн оюутнууд ирэх жилийн нэг сараас 70.000 төгрөгийн тэтгэлэгтэй болохоос гадна үйлдвэрлэлийн дадлагын мөнгө, дотуур байрны хоолны мөнгөө нэмэгдүүлжээ. Мөн ХНХЯ-ныхан хөөцөлдөж МСҮТ-ийн суралцагчдыг үнэ төлбөргүй ном сурах бичгээр хангах болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!