У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж Н.Энхбаярын хүслийг хөсөрдүүлжээ

0
137

Хэнтийн нөхөн сонгуулийн товтой холбоотойгоор иргэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж, Цэцийн шийдвэр иргэний талд гарсан юм. Энэ шийдвэр МАХН-ын дарга Н.Энхбаярт таалагдаагүй. Тиймдээ ч Цэц эрх баригч намын даалгаварыг биелүүллээ хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл Цэцэд гомдол гаргасан тэрхүү иргэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жолоочийн ээж байсан талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэвлэлд ярьжээ. Тэрбээр “Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан төрийн албан хаагч гээд байгаа иргэн бол МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жолоочийнх нь хадам ээж шүү дээ. У.Хүрэлсүхийн албан тушаалын эрхийг нь хангахын тулд Хэнтий аймгийн 17 мянган иргэний эрхийг бүдүүлгээр зөрчсөн нь үнэн. Хэнтий аймгийн 42 дугаар тойрог үнэхээр барцадтай байна л даа. Тус тойргоос сонгогдсон гишүүн нь хэрэгт холбогдсон тул тойргийнх нь иргэд бүтэн жил бараг төлөөлөлгүй байсантай ялгаагүй явж ирсэн. Үүнийг нь дахиад нэг жилээр сунгана гэдэг бол үндсэндээ Хэнтий аймаг төрийн эрх барих эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн үг” хэмээсэн юм.

Мөн тэрбээр “Үндсэн хуулийн Цэцийн даргаар ажиллаж буй Д.Одбаяр энэ хямрал руу түлхсэн. Энэ хүн МАН-ын томилгоогоор очсон хүн. Үндсэн хуулийн Цэц нь Цэц шиг байгаад тэнд чадвартай хүмүүс очсон бол Сонгуулийн тухай хуульд байгаа нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгнө гэдэг заалтыг хүчингүй болгосон бол У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж нь МАН-аасаа нэр дэвшин өрсөлдөөд бусад намуудаас хүмүүс нь нэр дэвшээд, хамгийн гол нь Хэнтий аймгийн иргэд Үндсэн хуулинд заасан төрийн эрхийг барих эрхээ эдлэх боломжтой байлаа. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулиа барихыг хүсээгүй. Тиймээс нөхөн сонгуулийг хойшлуулж өөрийг нь удирддаг бүлэглэлд үйлчилсэн” хэмээлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!