Баянхонгор болон Дархан-Уул аймагт үнэт металийн сорьцын хяналтын лаборатори байгуулна

0
37

Орон нутагт үнэт металийн сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийн нэгжийг төвийн бүсэд Дархан-Уул аймгийн, баруун бүсэд Баянхонгор аймгийн Стандарт хэмжилзүйн хэлсийн бүтцэд тус тус байгуулахаар шийдвэрлэлээ. Батлагдсан төсөв, орон тоо, урсгал зардалдаа багтаан, үйл ажиллагааг 2018 оны III улиралд багтаан эхлүүлэхийг Монгол Улсын Шадар сайдад үүрэг болголоо. Цаашид Үнэт металийн сорьцын лабораторийн үйл ажиллагаа, техник технологийн бэлэн байдал, чадавхийг бэхжүүлэхэд шаардагдах зардлыг 2019 оны улсын төсөвт тусган шийдвэрлүүлж ажиллах юм. Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийг сэргээх үйл ажиллагааны зорилтын хүрээнд “Алт 2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, бичил уурхайгаар олборлосон алтыг худалдан авах, хадгалах, тээвэрлэх болон сорьц тогтоох үйл ажиллагааг чанар, стандарт, аюулгүй байдал хангасан нөхцөлд цаг хугацаа хэмнэж, иргэдэд шууд хүргэхэд энэхүү лабораторийн үүрэг чухал гэв.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!