Зургаан сарын дотор 151 бяцхан зүрх цаг бусаар хорвоог орхижээ

0
153

2018 он гараад ердөө 6-хан сарын дотор 151 бяцхан зүрх цаг бусаар хорвоог орхижээ. Энэ тоо яг энэ харуусалт өгүүлбэрийг уншиж суух мөчид ч нэмэгдсээр байна. Томчууд бид ийм гутамшигт харуусам нөхцөлийг үр хүүхдүүддээ үг хэл, үйлдэл, шийдвэр бүрээрээ үлдээж байгаа билээ. Нэгэнт биднээс алсран одсон эмгэнэлт бяцхан зүрхнүүдийнхээ төлөө, тэр харуусалт хонгилын өнөө ч үргэлжилсээр буй цувааг таслан зогсоохоор Монголын Өдөр тутмын сонинуудын холбоо нэгджээ.

Бусдыг ч нэгдэхийг, хамтдаа үр дүнд хүртлээ тэмцэхийг уриалсан байна. Өдөр тутмын сонинуудын холбооны ээлжит форум ирэх 13-ны өдөр Улаанбаатар хотноо зохиогдох бөгөөд эл форумаар үндэсний хэмжээний тулгамдсан асуудал хэдий боловч шоучин, популистуудын популист сэдвүүдэд дарагдан гээгддэг чухал сэдвүүдийг сөхөн хэлэлцэж, шийдвэрт хүртэл тэмцэж, нэгдэхээр болсон байна. Бид ч Өдөр тутмын сонинуудын холбооны уриалгыг дэмжин, нэгдэж байна…

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!