“Их талын жазз” олон улсын наадам болно

0
69

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл Урлагийн газар, “Их талын жазз” ТББ хамтран “Их талын жазз” олон улсын XII их наадмыг зохион байгуулах гэж байна. Олон улсын наадам энэ сарын 7-ны өдөр 20.00 цагаас “Гэрэлт гудамж”-нд болно.

Тус арга хэмжээнд Монгол, Япон Улсын жазз хамтлаг, дуучид оролцох аж. Жинхэнэ амьд тоглолтоор торгон мэдрэмжийг төрүүлдэг энэхүү хөгжим тропикал, бест, латин, чөлөөт, жааз рок, жааз реп гэх мэт 20 гаруй төрөл бий хэмээн албаныхан онцлов.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!