4175 хоригдлын 46,4 хувь нь Өршөөлийн хуульд хамрагдана

2021-07-05
1 min read

Засгийн газраас зургаадугаар сарын 29-ны өдөр УИХ-д өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийг өнгөрсөн баасан гарагт хаалттайгаар хэлэлцэн баталсан. Энэхүү хууль нь таван бүлэг, 16 зүйлтэй юм.

Энэхүү хууль нь маргааш буюу 7- сарын 6-ны өдрөөс үйлчилж эхлэх бөгөөд хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 160 гаруй хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 1130 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 180 орчим хоригдлын хорих ялаас 2 жилийг хасаж өсвөр насны 25 хүн, нийт 1800 орчим буюу нийт хоригдлын 46,4 хувь нь хамрагдаж байгаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

Орчуулах »