ОХУ экспортын түлшний үнээ 8-10 ам.доллараар нэмжээ

0
40

2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 119, Аи-92 автобензин 25, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн тус тус нөөцтэй байна.

Улсын дунджаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1750 төгрөг, Аи-92 автобензин 1888 төгрөг, Аи-95 автобензин 2157 төгрөг, дизелийн түлш 2180 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

ОХУ-аас Монгол Улсад 09 дүгээр сард импортлох Аи-92 автобензины хилийн үнэ 721 ам.доллар/тонн, Дизель түлшний хилийн үнэ 673 ам.доллар/тонн болж,  өмнөх сарын импортын хилийн үнээс 8-10 ам.доллароор нэмэгдэн орж ирж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!