Сайжруулсан шахмал түлшний жин, чанарт эргэлзэх хэрэггүй

2021-01-05
1 min read

Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшний чанар, жинд эргэлзэх хэрэггүй гэдгийг албаныхан хэллээ. Сайжруулсан шахмал түлшний хувьд Ухаа худагийн угааж баяжуулсан илчлэг өндөртэй нүүрсийг, органик бүтээгдэхүүнээр барьцалдуулан үйлдвэрлэдэг бөгөөд Монгол улсад мөрдөгддөг стандартыг баримталдаг ажээ.

Сүүлийн өдрүүдэд сайжруулсан шахмал түлшний 25 кг савлагааны шуудай жижгэрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарах болсон. Энэхүү савлагаа нь 25 кг бөгөөд жин багассан зүйл огтхон ч байхгүй юм. Харин шуудайнд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг байршуулж өгсөн нь иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байгаа ажээ.

Сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрт автомат савлагаагаар савладаг бол хангамжийн баазуудад гараар савлаж, хяналтын нярав, чанар шалгагчид өдөр тутамд хяналт тавин ажилладаг юм. Тиймээс түлшний жин, чанарт эргэлзэх хэрэггүй гэдгийг Тавантолгой түлш ХХК-ийнхан хэлж байна.

Орчуулах »