Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа

2021-06-30
1 min read

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг наймдугаар сарын 31-ныг хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд 18 аж ахуй нэгж, салбарын үйл ажиллагааг хязгаарладаг. Салбарын үйл ажиллагааг хязгаарласан ч хариуцлагын гэрээний хүрээнд зарим нэгжийг нээсэн хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ.

Өөр нэгэн сунгаж байгаа өөрчлөлт бол хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгаж байна. Тодруулбал, агаарын замын Чингис хаан, автозамын Замын-Үүд, Алтанбулаг боомтоос бусад боомтын хөдөлгөөнийг түр зогсоох хугацаа наймдугаар сарын 31-нд дуусах ажээ.

Орчуулах »