18 сургууль, цэцэрлэг хүүхэд хүлээн авах боломжгүй

0
214

МХЕГ-ын даргын баталсан удирдамжаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд боловсролын, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийжээ. Шалгалтад 265 байгууллага хамрагдахаас энэ сарын 24-ний өдрийн байдлаар 185 хамрагдсан аж.

Тус шалгалтаар боловсрол, эрүүл ахуйн хяналтаар  нийт 715 зөрчил илрүүлж, газар дээр нь 200 зөрчлийг буюу 34 хувийг арилгуулан, нийт 465 заалт бүхий  73 албан шаардлагыг хүргүүлээд байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу арга 19 хуулийн этгээдэд 4.400.0 нэгжийн шийтгэлийг ногдуулжээ.

Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаагүй нийт 18 сургууль цэцэрлэг бий аж. Тухайлбал, Налайх дүүргийн 152-р цэцэрлэг, Голомт цогцолбор сургууль, Баянгол дүүргийн 120-р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн  Мэргэн хүү, Цоглог найзууд, Шинэ хотхон, Алтан нар, Аминэрдэнэ Ундраа, Солонго, Гэрэлт-оюу, Мянганбуян, Хатанбүүвэйбаатар, Содон ертөнц цэцэрлэгүүд шалгалтад бүдэрчээ.

Есдүгээр сарын 01-нд хичээл эхлэхгүй сургууль, цэцэрлэгүүд нь Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 54-р цэцэрлэг, Хан-уул дүүргийн 121, 41-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 47-р сургууль, 164-р цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 126, 53 дугаар сургууль, 146-р цэцэрлэг,  Чингэлтэй дүүргийн  102, 19, 174 цэцэрлэгийн өргөтгөлүүд, 18 цэцэрлэг /2018 оны 8-р сард улсын комисс хүлээн авсан боловч суурийн давхарт хөрсний ус нэвчиж, зоорийн давхарт байрлах цахилгааны шит болон узелийн өрөөгөөр ус нэвчиж, 2 цаг тутамд насосоор шавхалт хийгдэж, чийгтэй орчинд цахилгаанд цохиулах, аваар осол гарах эрсдэлтэй/, Сонгинохайрхан дүүргийн 127–р цэцэрлэг аж.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх нөхцөл боломж бүрэн хангагдаагүй, хяналтын камергүй, автомашины зогсоолгүй, хашаажуулаагүй, галын аюулгүй байдлыг хангаагүй, зориулалтын бус байртай. Үүнд:138, Гурван хөгжил зайсан, Бумбардайн найзууд, Мөндөө, Даргиатын жаалууд, Мандах наран, Далай багачууд, Ачлал, Содон эрдэнэ, Мянган буян,  243, 121, 250,151, 152, Очхон, Цэцэгбал,  Элбэрэлт ээж, Бумбагдай, Алтан манцуй, Эрдэнэ бүрэн, Индиго, Ирээдүйн гүнтэн, Баянмангол, Амин дэлбээ, Сувдхан, Дуду цэцэрлэг 115, 15, 63, 87, 136,  MIU , Шинэ зуун билэг, Онон, Боловсрол, Гүн галуутай,  Баянзүрх цогцолбор, Чандмань Шинэ зуун билэг, Алтан нар, Ундраа, Содон ертөнц, Этүгэн, Чухаг, Даргитын жаалууд, Мандах наран, Сод сургууль

Багшлах бүрэлдэхүүнээр бүрэн хангагдаагүй нийт  111, 116, 252, 227,127, 63, 152,  120, 95, 146, 228, 27, 176, Элбэрэлт ээж, Бумбагдай, Алтан манцуй, Эрдэнэ бүрэн, Амин дэлбээ, Бумбардайн найзууд, Мөндөө, Очхон, Цэцэгбал, Сувдхан, Цоглог найзууд, Шинэ хотхон, Бөмбөөлэй нархан, Амин эрдэнэ, Ундраа, Мянган буян, Хатан бүүвэй баатар, Мэргэн хүү, 15, 63   дугаар сургууль, Этүгэн,  Онон, Сод, MIU, Номч нахиа сургууль, 227,127, 243, 250, 176, 228, 146, 27, 41, 63 дугаар сургууль, Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаагүй Гэрэлт-Ирээдүй, Олонлог эгзи, MIU, Номч нахиа, Русский лицей сургуулиуд байгааг мэргэжлийн хяналтынхан онцоллоро.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!