ЭНЭ ЖИЛ ӨНГӨРӨГЧ ОНЫХООС 1.8 ДАХИН ИХ ҮР ТАРИА ХУРААН АВНА

0
34

2018 оны наймдугаар сарын 24-ний өдөр Улсын ургацын комисс хуралдаж, энэ оны ургацын урьдчилсан балансыг танилцуулж, тус комиссын дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад хандан албан даалгавар өгч, аймаг, орон нутаг, аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлжээ.

Энэ онд нийт 513,2 мянган га-д тариалалт хийх зорилт дэвшүүлснээ “Тариаланчдын улсын зөвлөгөөн”-ий үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тариаланчиддаа хандан мэдээлсэн. Улсын хэмжээнд 2018 оны 6 дугаар сарын байдлаар нийт 497,2 мянган га-д тариалалт хийж, хаврын тариалалтын зорилт 96,8 хувийн биелэлттэй байна. 2017 оны ургацын урьдчилсан балансаар үр тариа 271,8 мянган тонн, буудай 259,2 мянган тонн, төмс 102,3 мянган тонн, хүнсний ногоо 75,7 мянган тонн, тосны ургамал 23,6 мянган тонн, малын тэжээл 47,3 мянган тонныг хураан авахаар тогтоож байжээ. Тэгвэл 2018 оны ургацын урьдчилсан балансыг өмнөх жилтэй харьцуулахад 1,2-1,8 дахин их үр тариа, буудай, төмс, хүнсний ногоо, тосны ургамал, малын тэжээл хураан авахаар тогтоогоод байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!