УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхий сайдад асуулга тавилаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Тэрбээр асуулгадаа “Иргэд, олон нийтийн дунд Монгол, Туркийн Засгийн газрын хооронд нууц тохироо хийсэн гэсэн хардлага байна. Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдсан, хувь хүний халдашгүй дархан байх эрх зөрчигдсөн эсэх талаар; Монгол Улс нь Олон улсын хэм хэмжээг дээдлэн сахидаг эрх зүйт төртэй ардчилсан орон билээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж гадны улс орны тусгай албадтай гэрээ хэлэлцээр хийх эрх Монгол Улсын Засгийн газарт байхгүй болно. Иймд Олон улсын гэрээ конвенци, монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, энэ ажиллагаанд оролцсон байгууллага, албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцсон талаар” мэдээлэл өгөхийг хүссэн байна.

Асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг хүсчээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!