Н.Цэрэнбат сайд төслийн мөнгийг зориулалтын бусаар ашиглажээ

1
253

БОАЖ-ын яам дотоод засвар хийж, хурлын зааланд тоног төхөөрөмж нийлүүлэх 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимолын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс зориулалтын бусаар зарцуулж “Эрдэнэ зул” компани руу шилжүүлсэн нь АТГ-ынхны ажлын хэсгийн шалгалтаар илэрчээ. Шилжүүлсэн компаниасаа бэлэн мөнгө болгож аваад тухайн ажлыг өөр компани гүйцэтгэсэн байна.  Хамгийн сүүлд мөнгө хүлээн авагч компани нь БОАЖ-ын сайдын хамаарал бүхий хуулийн этгээд байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсныг АТГ-аас мэдээллээ.

Мөн “Оюу цагаан барс” ХХК-ийн нэр дээр 30 тн хуш модны самрын чөмөгний тусгай зөвшөөрөл, 600 тн самрын ясны тусгай зөвшөөрлийг авахын тулд БОАЖЯ-ны удирдах албан тушаалтнуудад хахууль өгсөн гэх хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорын байгнууллага руу шилжүүлжээ.

1 COMMENT

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!