Говьсүмбэр аймагт тэг зогсолт хийхээр боллоо

Говьсүмбэр аймагт коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд 14:00 цагаас эхлэн хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийхээр боллоо. Тус аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна.

Үүнд:

  1. Аймаг даяар хатуу хөл хориог тогтоож бүх үйлчилгээний байгууллагууд 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны 14:00 цагаас 0 /тэг/ зогсолт хийнэ.

2. Аймгийн замын хөдөлгөөнийг 100 хувь хаана.

3. Аймгийн Онцгой комисс өдөр бүр хуралдаж асуудлуудыг шуурхай шийдвэрлэнэ.

Түүнчлэн Говьсүмбэрт гарсан тохиолдлыг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс хяналтад авсан бөгөөд хавьтлыг тогтоох зорилгоор ийнхүү 0 /тэг/ зогсолт хийж байгаа аж.

Орчуулах »