Хотын дарга С.Батболд “Макс”-ын Д.Ганбаатартай газар наймаалцсан уу

Түүнийг наймаалцсан байж болзошгүй гэх үндэслэлээр хуульч Г.Нацагдорж Авлигатай тэмцэх газарт өглөө. Уг газар нь Хан-Уул дүүргийн газар нутаг, Яармагийн V хороонд байрлалтай, нийт 70 га газар юм. Энэ газрыг “Макс групп”-ийн хувьцаа эзэмшигч, Улсын тод манлай уяач Д.Ганбаатар 2000 онд морин тойруулга барьж ашиглах зориулалтаар өөрийн нэр дээр авчээ. Энэ хугацаанд тэрбээр газрын төлбөрөө төлж байгаагүй, газар эзэмших эрхийн хугацаа нь дууссан атал холбогдох газруудад хандаж байгаагүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчлийг гаргасан байна.

Иймд дээрх 70 га газрынх нь эзэмших эрхийн хугацаа 2015 онд дуусгавар болжээ. Гэвч Д.Ганбаатар нь өөрийн эрх үүргийг биелүүлээгүй хэрнээ “Миний газарт бусдад газар эзэмшүүллээ” хэмээн Захиргааны хэргийн шүүхэд хандсан ч шүүхээс түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон аж. Тэр бүү хэл, түүний газар эзэмших эрх нь 2015 бус 2010 онд дуусгавар болсныг нарийвчлан тогтоочихож.

Гэтэл хэмжээгүй эрхт, Нийслэлийн Засаг дарга Су.Батболд гуай 70 га газрыг нь 54 га болгон сэргээсэн захирамжийг 2017 онд гаргаж, энэхүү захирамжийнхаа шанд өөрийн шадар туслах Э.Анарт 2.2 га, иргэн Б.Оюун-Эрдэнэд 2.2 га, нийт 4.4 га газрыг олгосон байх юм. Шүүхээс давсан эл эрх мэдэл, захирамжийн нь цаана нэлээдгүй тэрбумаар тоологдох авлигын асуудал бий гэдгийг холбогдох эх сурвалжаас хэлж байна. Түүнчлэн дээрх гурван иргэнд газар олгосон алдарт захирамж нь нийслэлийн вэб сайтад байхгүй байгаа нь хардлага төрүүлэх эхний шалтгаан гэдгийг ч хуульч Г.Нацагдорж хэлж байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!