“Хятад улсыг танин мэдэх” соёл аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээний хэвлэлийн бага хурал болов

1
180

“Хятад улсыг танин мэдэх”-Хятадын Өвөр Монголын соёл аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээ 2018 оны 9-р сарын 4-8-ны өдрүүдэд МУ-ын нийслэл Улаанбаатар хотноо болно. Үүнтэй холбогдуулан, Хятадын ӨМӨЗО-ны холбогдох албаны хүмүүс 2018 оны 8-р сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо хэвлэлийн бага хурал хийлээ. ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Суртал Ухуулгын Хэлтсийн орлогч дарга бөгөөд Гадаад суртал ухуулгын албаны дарга Хань Юньшян, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн тэргүүн Ли Вэй болон МУ-ын ГХЯ, БСШУСЯ, ЗТХЯ зэрэг төрийн байгууллагуудын холбогдох албаны хүмүүс жич Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид зэрэг нийт 60 гаруй хүн уг хэвлэлийн бага хуралд оролцжээ.

“Хятад улсыг танин мэдэх”-Хятадын Өвөр Монголын соёл аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээний хэвлэлийн бага хурал болов

Хэвлэлийн бага хурал дээр, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Суртал Ухуулгын Хэлтсийн орлогч дарга бөгөөд Гадаад суртал ухуулгын албаны дарга Хань Юньшян 9-р сард зохиогдох гэж буй соёл аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна. “Энэ удаагийн соёл аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээг Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Хятадын ӨМӨЗО-ны Ардын Захиргаа, МУ-ын БСШУСЯ-наас ерөнхий зохион байгуулах бөгөөд Хятадын ӨМӨЗО-ны Ардын Захиргааны Гадаад хэргийн алба, МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Газар, МУ-аас Хөх хотод суугаа ЕКГ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран зохион байгуулна” гэж тэрээр мэдэгдлээ.

“Хятад улсыг танин мэдэх”-Хятадын Өвөр Монголын соёл аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээний хэвлэлийн бага хурал болов

Хань Юньшян: “Хятад, Монгол хоёр улс уул усаараа хаяа даран оршдог сайн найз, сайн хөрш, сайн түнш юм. 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин МУ-д амжилттай айлчилж, хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон шат өгсүүлж өндөржүүлсэн билээ. Үүгээр боломж тохиол болгон, хоёр талын олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа хурдтай хөгжиж, ялангуяа энэ он гарснаас хойш, Хятад, Монгол хоёр орон өндөр дээд түвшинд байнга харилцаж, урам хайрласан хөгжлийн маш сайхан хандлага илэрч байна. Энэ оны 4-р сард, МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятад улсад амжилттай айлчилж, Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад оролцлоо. 7-р сард, МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын Чиндао-гийн дээд уулзалтад оролцож, хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Монголын стратегийн уялдаа холбоог цаашид гүнзгийрүүлэх талаар нэгдсэн ойлголтод хүрч, хоёр улсын харилцаа шинэ гараанд гарч, ажил хэрэгч хамтын ажиллагааны хөгжилд цоо шинэ боломж тохиож, хөгжлийн хэтийн төлөв саруул уудам байна. ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн саяхан МУ-д айлчилж, хоёр тал хоёр улсын дээд удирдагчдын нэгдсэн ойлголтын бодит хэрэгжилтийг идэвхтэй ахиулах асуудлаар чухал чухал нэгдсэн ойлголтуудад хүрсэн бөгөөд эдгээр нь үр дүнтэй хэрэгжиж байна гэж онцоллоо.

“Хятад улсыг танин мэдэх”-Хятадын Өвөр Монголын соёл аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээний хэвлэлийн бага хурал болов

Хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа нь Хятад, Монгол хоёр орны олон салбар дахь ажил хэрэгч харилцаа, хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хоёр орны ойлголцол, найрамдлыг зузаатгах, ард иргэд хоорондын ойлголцол итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятад улсын орон нутгийн нэг мужийн хувьд, ӨМӨЗО газар зүйн байрлалаар харилцан хөршилдэг, хүмүүнлэг соёлын талаар харилцан нэвтэрдэг, ард иргэд хоорондоо ойр дотно байдаг зэрэг давуу талаа бүрэн ашиглаж, МУ-ын талтай боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, биеийн тамир спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл зэрэг хүмүүнлэгийн салбаруудад нягт хэлхээ холбоотой найрсгаар хамтран ажиллаж, соёлын солилцооны баялаг агуулга хэлбэр бүхий арга хэмжээнүүдийг амжилттай зохион явуулж, хоёр улсын ард иргэдийн харилцаа холбоог улам нягтруулж улам ойр дотно болгосон юм гэж тэрээр тэмдэглэжээ.

“Хятад улсыг танин мэдэх”-Хятадын Өвөр Монголын соёл аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээний хэвлэлийн бага хурал болов

Хятад, Монгол хоёр орны хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх тухай хоёр улсын дээд удирдагчдын нэгдсэн ойлголт, Хятад, Монгол хоёр улсын хүмүүнлэгийн салбар дахь харилцааны нэгдсэн комиссын анхдугаар хурлын үзэл санааг бодитойд хэрэгжүүлэх, МУ-ын ард иргэдийн Хятадын соёлыг танин мэдэхэд тус дөхөм үзүүлэх, хоёр улсын хүмүүнлэгийн салбар дахь харилцаа холбоог ахиулах, хоёр ард түмний харилцан ойлголцол найрамдлыг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагдах соёл аялал жуулчлалын өдрүүд энэ арга хэмжээний хүрээнд, үзэсгэлэн, уран сайхны тоглолт, кино үзүүлбэр, монгол эмч нарын төлбөргүй оношилгоо үйлчилгээ, ном хэвлэл, аялал жуулчлалын танилцуулга, их дээд сургуулиуд хоорондын биеийн тамир спортын уралдаан тэмцээн, хэвлэл мэдээллийн чуулга уулзалт зэрэг өргөн агуулга баялаг хэлбэр бүхий арга хэмжээнүүд зохиогдох ажээ.

1 COMMENT

  1. Do you have a spam problem on this website; I also am a blogger, and I was wondering your situation; we have developed some nice procedures and we are looking to swap solutions with others, be sure to shoot me an email if interested.

    http://www.furtdsolinopv.com/

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!