Б.Лхагвасүрэн: Засгийн газрын гаргасан шийдвэрүүдийг аль ч банк, санхүүгийн байгууллагууд хэрэгжүүлнэ

2020-11-18
1 min read

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Өнгөрөгч хаврын хувьд анх удаагаа зээл хойшлуулах шийдвэр гарсан тул зарим нэг банк санхүүгийн байгууллагуудад мэдээлэл нь хүрээгүй, шийдвэрлэж чадаагүй байж болно. Гэхдээ 2020.03 сард гаргасан шийдвэрүүд 2020.12 сар хүртэл байсан. Одоо үргэжлээд 2021.07.01 хүртэл сунгагдаж байгаа тул мэдээгүй гэсэн зүйл гарахгүй. Өөрөөр хэлбэл Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг аль ч банк, банк бусууд дагах учиртай.

Орчуулах »