Жирэмсэн эхчүүд цаг авч дархлаажуулалтад хамрагдана

2021-06-14
1 min read

Нийслэлийн хэмжээнд дүүрэг тус бүрт дархлаажуулалтын 1 цэг дээр жирэмсэн эхчүүдийг вакцинд хамруулж байна. Жирэмсэн эхчүүд http://vis.health.gov.mn.survey цахим хаягаар цаг авч, дархлаажуулалтдаа хамрагдах ажээ. Вакцины 1-р тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд, 2-р тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд сайн дурын үндсэн дээр хийх юм.

Мөн 36 дахь долоо хоногоос өмнө 2-р тунгаа авч амжаагүй жирэмсэн эхчүүд амаржсанаас хойш 42 хоногийн дараа 2-р тундаа хамрагдах боломжтой юм.

Орчуулах »