16-17 насны хүүхдээ Pfizer вакцинд хамруулах боломжтой

2021-06-14
1 min read

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар болон вакцинжуулалтын явцын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 2263 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 78347 болж нэмэгдлээ. 523 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, найман хүн нас баржээ. Ингэснээр Covid-19-ийн шалтгаант нийт нас баралт 369 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 1650, орон нутагт 613 тохиолдол илэрчээ.

Өнөөдрөөс /2021.06.14/ жирэмсэн эмэгтэйчүүдийг ковидын эсрэг вакцинд хамруулж эхэлж байгаа бөгөөд улсын хэмжээнд нийт 40 мянга гаруй жирэмсэн эмэгтэй байгаа аж. Мөн зарим эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдээ вакцинд хамруулъя гэсэн хүсэлт ирж байгаа тул эцэг эхчүүд хүсвэл 16-17 насны хүүхдээ Pfizer вакцинд хамруулах боломжтойг ЭМЯ-наас мэдээллээ.

Орчуулах »