Азийн наадмыг алтан медалаар эхлүүллээ

0
74

Монголын баг тамирчид Азийн зуны XYIII наадмаас медалын гараагаа алтаар эхлүүллээ. Чөлөөт бөхийн 57 кг-ын жинд аваргын төлөө Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр БНАСАУ-ын бөх Канг Кум Сонтой барилдаж 8:2-оор ялсан байна. Түүний дараа О.Үйтүмэн хүрлийн төлөө Энэтхэгийн бөх Кумар Паван  барилдаж 8:1-ээр ялж Монголын баг тамирчдын хоёр дахь медалийн эзэн болж манай баг нэг алт, нэг хүрэл медальтай боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!