Япон, Австрали батлан хамгаалахын харилцаагаа бэхжүүлнэ

2020-11-18
1 min read

Япон, Австрали хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан сургуулийн тухай хэлэлцээр байгуулах өргөн хүрээний тохиролцоонд хүрлээ гэж Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мягмар гарагт мэдэгдэв.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисонтой хамт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр С.Ёшихидэ үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зэрэг хоёр талын олон салбарын хамтын ажиллагаа бэхжинэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

“Австрали, Япон батлан хамгаалахын томоохон хэлэлцээр байгуулах чиглэлд ихээхэн ахиц дэвшил гаргалаа. Манай улс энэхүү тохиролцоонд хүрэхэд гаргасан Японы хүчин чармайлтыг хүндэтгэн талархаж байна” гэж С.Моррисон мэдэгджээ. 

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »