НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН АВЬЯАСТАН ШИНЭ ЦОМГОО ГАРДАН АВЛАА

1
79

Нийтийн тээврийн салбарын урлагийн авьяастнуудын төлөөлөл болсон “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын дарга Д.Батбаяр саяхан Соёлын тэргүүний ажилтан болсон. Тэрбээр өнөөдөр “Хүүгийн бодол” шинэ цомгоо гарган, 2-р баазынхаа Ахмадын хорооны орлогч дарга Б.Алтанхуяг болон ахмадууддаа цомгийнхоо дээжээс гардуулан өглөө. “Шинэ цомогт орсон ард түмний сэтгэлд хоногшин, зүрхэнд нь эгшиглэдэг хуучны дуунууд, шинэ уран бүтээлийн дээж Олон улсын ахмадын баяр, урлаг спортын наадмын үеэр нийтийн тээврийн салбарынханд хүрнэ. Хамт олон нь уран бүтээлчийнхээ сэтгэлээ шингээн дуулсан сайхан дуунд уяран, чөлөөт цагаа өнгөрүүлж сэтгэл дүүрэн байна” гэдэгт итгэлтэй байгаагаа Ахмадын хорооны орлогч дарга онцлон уран бүтээл, ажилд нь өдрөөс өндөр амжилтыг хүслээ.

1 COMMENT

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!