Хавтгайршилтыг ойлгохуй: Хэдэн жилийн ємнє Нью Йорк Таймс сонины гадаад үйл явдлын колумнист Томас Фрийдман “The World is Flat” буюу vгчилбээс Дэлхий бол хавтгай буюу Хавтгай дэлхий гэх мэтээр орчуулж болох ном зохиосон байдаг. Харин энэхvv том бvтээлийг барьж аван монголчилсон залуучууд “Дэлхий бєєрєнхий биш” хэмээн нилээд гуйвуулан орчуулсан байгаа юм. Яахав, доторх орчуулгыг нь уншаагvй тул сайн мэдэхгvй байна, гэхдээ энэ том номыг ингээд орчуулна гэдэг бол нvсэр ажил л даа, тэднийг магтууштай. Гэхдээ бєєрєнхий биш гэснээрээ зохиогчийн гаргах гэсэн гол санааг нилээд бvрхэгдvvлсэн шинжтэй болсон байгаа юм.

Хэрэв дэлхий бєєрєнхий биш юм бол єєр гурвалжин, дєрвєлжин байж ч болно. Эсвэл дундаа нvхтэй поончиг шиг ч байж болох. Гэтэл номын хамгийн гол санаагаа Томас Фрийдман нэгэн удаа Инфосис компанийн захирал, Энэтхэг гаралтай Нандан Нилеканитай ярьж байхдаа олж авсан гэдэг. Энэ нь юу байсан гэхээр Нандан гуай байн байн аж vйлдвэржсэн болон шинээр хvч тvрэн орж ирж байгаа улс орнуудын єрсєлдєєний талбар нь адил тэгш болж байгаа талаар дурдаж байсан гэдэг. Vvнээс єєрийнхєє номын гол санаа болох энэ дэлхий ертєнц чинь мэдээллийн шинэ эрин зуун-д ерєнхийдєє хавтгайрч байгаа буюу ерєєсєє адилхан хєгжих боломжтой, тvvнийг нь зарим улс гvрнvvд, зарим том корпорациуд батлаад байгаа тухай єгvvлсэн байдаг.

Энэ нь энгийн жишээгээр тайлахад “Моод Монголоор дуусдаг” хэмээх хэдэн онд, хэн зохиосон нь мэдэгдэхгvй, бараг л Монгол ардын зvйр vгийн санд тууж явдаг хэллэгийг тэглэж байгаа юм. Урд нь Баруун Германд гарсан єндєр єсгийтэй гутлын загвар нь Берлины ханыг нэвтлээд Социалист Германд нэвтрээд, тємєр замаа даган явсаар Москвад тvгнэ. Тэр нь бас урагшаа Сибирь, Эрхvv хvрэх гэсээр байтал гайгvй хэдэн сар болж болж нэг юм Монголд орж дэлгэрсээр байтал тэр загвар нь хуучирч, vнэ нь хямдардаг байсан шиг байгаа юм.

Гэтэл одоо бол хүмүүс олон нийтийн нийгмийн сүлжээнд ороод \facebook, instagramm, twitter гэх мэт..\ барууны нэрт дизайнеруудын сvvлийн vеийн шинэ загварууд, том том дэлгvvрvvдийн зарж байгаа барааг барихаас наагуур мэдэрч болох бєгєєд адаглаад л кабелийн телевизийн эрчvvдийн суваг гэгддэг Fashion TV-ээс загваруудыг сонжиж харах боломжтой болж байгаа юм. Энэ нь нєгєє мэдээллийн эрс тэс цаг уурт амьдарч байсан хоёр тивийн улс гvрнvvдэд нэгэн зэрэг мэдээллийг хvргэх боломжтой болж байгаад оршино. Харамсалтай нь дэлхий ертєнц Даяаршил 4.0 хэмээх vсрэнгvй хєгжлийг ярьсаар байх ахуйд, мань Монголчуудад нь наалдсан юм тун ховор \сэтгэлээгний хувьд шүү…\ Даяаршил хэмээх vг хэллэг тэртээ 1940-єєд онд хаа нэгтээ яригдаж эхэлсэн байдаг бол 1980-аад оноос дэлхийн эдийн засагчид энэ талаар ам нээж байсан гэдэг.

Гэхдээ л 1990-ээд оны сvvлч хvртэл энэ нь зєвхєн таавар, таамаг, прогноз хэлбэрээр яригдсаар хэдхэн жилийн ємнєєс л даяаршил нь жинхэнэ утгаараа хєлєє олж, хvйсээ тэмтрэхтэйгээ болсон гэдэг. Хуучин нийгмийн vед Эрдэнэт, Говь хэмээх хэдхэн улсын vйлдвэрийн газрууд нь нам засгийн хатуу хяналт шалгалтын дор байгалийн баялаг, хагас боловсруулсан бvтээгдэхvvнээ бусад улс орнуудад гаргаж байсныг манай улсын даяаршил хэмээх их далайд дєнгєж хєлєє норгож байсантай зvйрлэж болно. Гэхдээ 1990-ээд оны бужигнаанд Тахь Ко хэмээх хувцасны vйлдвэр байгуулагдаж, их дээд сургуульд элсэж чадаагvй хот орон нутгын залуусын ганц ажлын мест болж байсан газар нь энэ vйл явцыг арай тvргэтгэсэн. За ингэсээр єнгєрсєн онд Солонгосын хєдєлмєрийн захын эрэлт хэрэгцээг хангахаар, даяарчлалд єєрсдийн хувь нэмрийг “оруулахаар” эргэлт буцалтгvй даяанчлахаар шийдэн, стадионы гадаа хэдэн єдєр сойгдсон хэдэн мянган залуусаар тєгсч байх шиг байна даа.

Гэвч vvнээс єєр дорвитой зvйл, дэлхийн даяаршилд цучил єргєчих, єєрсдийгєє хавтгай дэлхий дээр аваачиж тавих зvйл єнєєгийн улаанбаатарчуудад тун хомс байна. Хэдэн сайн толгойтой хэмээх математикч, мэдээллийн технологын залуучууд нь гадагшаа гарсан гэх боловч тэд нь бас л тоолбол тийм ч олон биш. Бид даяаршигдаж байна, даяарчлал энд явагдаж байна гэж ярих боловч vнэндээ энэ асуудал нь эргэж харахад эргэлзээтэй болоод байгаа. Одоо бүүр цахимжиж байна гээд л яваа.

Бид ярьсаар, утасаа ухсаар суусаар байтал, хєгжил дэвшил бvv хэл даяаршлын гадна хоцорч, тулах цэггvй болохдоо тулаад байна. Энэ нь зєвхєн манай улсад тохиолдож буй зовлон ч биш. Хєгжиж буй улсууд, ялангуяа Африкийн ихэнх улс гvрнvvд болон хуучнаар бол гуравдахь ертєнцийн хэмээн сонсошгvй муухайгаар адлуулдаг байсан улс орнуудад ч энэхvv зовлон нvvрэнд нь тулан, нvдэнд нь орчих гээд байгаа билээ.

Тэгвэл бид яах вэ?

Капитал, сvvлийн гурван зууны турш сэтгэгчдийн сонирхлыг татаж ирсэн сэдэв билээ. Маркс “алтаар єндєглєдєг тахиаг барьж vзхийн тулд та физикийн цаад талд гарах ёстой”, Адам Смит “тэр тахианд хvрхийн тулд агаарт зам тавих хэрэгтэй” гэжээ. Гэхдээ хэн нь ч тэр тахиа хаана нуугдаж байгааг хэлээгvй гэдэг. Иймээс Капитал гэж юу юм бэ? Яаж тvvнийг бvтээдэг, мєнгєтэй ямар харьцаатай вэ? Гэсэн асуутлууд та бvхэнд бууж байгаа байх.Эдгээр олон толгой эргvvлсэн асуултуудын хариулт бол ердєєл бидний амьдарч буй дэлхий єнєєх ниймгийн харилцан хамаарал бүхий олон талт харилцаа юм. Бид нийгмийн олон талд харилцааны платформийг төгс эзэмшин авснаар єнєєх Маркс, Адам Смит гэх хоёр нєхрийн бичсэнчлэн “алтаар єндєглєдєг тахиаг” хаана нуугдаж байгааг, хєгжил иргэншлийн явцад олож авах билээ.

Зєвхєн нийгмийн сүлжээ, цахим орчин үүсэн нь, нэвтрүүлсэн гэх хэдэн сервэрийн хооронд хэдэн цифр солилцсоноор даяаршил, хавтгаршил, цахим шилжилт болчлоо гэдэг бол єнгєц ойлголт. Биднээс, монголчуудаас тэр тусмаа залуусаас, бидний амьдарч буй дэлхий єнєєх ниймгийн харилцан хамаарал бүхий олон талт харилцаа  ихийг шаардаж байна. \улсыг удирдаж байгаа дарга нар ч бас хамаатай\

Манайх шиг газар зvй, эдийн засгийн тун эмзэг орчинд байрлалтай улсын хувьд даа ялангуяа даяаршилд даацтай хандах хэрэгтэй. Тvvнээс биш хажуу айлын Бөхчингийн хvvхдvvд нь бvгдээрээ Prius – эй  унаад, face-эй ухаад, Cola уугаад байхад биднийх яагаад болохгvй гэж гэсэн сэтгэлгээгээр хандаж vл болно.

 БАЯР ТОЛЬ

Орчуулах »