НҮҮДЭЛЧИН ГАРАЛТАЙ ҮНДЭСТНҮҮДИЙН “ХУРИЛДАЙ” НААДАМ ХҮРЭЭГЭЭ ТЭЛСЭЭР БАЙНА

0
69

Хоёр жил тутамд Унгар улсад зохион байгуулагддаг нүүдэлчин гаралтай үндэстнүүдийн “Хурилдай” наадам хүрээгээ тэлсээр байна.

Унгар улс  дахь Монголын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан уг арга хэмжээнд Унгар улсын Парламентын ерөнхийлөгч Көвер Ласлу болон  Унгар улсад амьдарч буй  монгол, унгарын 160 мянга гаруй иргэн оролцжээ.  Соёл урлаг, түүх уламжлал, уртын дуу, хөөмийн эгшиг,  монгол гэр, ахуй нь унгарчуудын сонирхлыг ихэд татжээ.

Тус наадмын хүндэт зочин Унгар улсын Парламентын ерөнхийлөгч Көвер Ласлу Монгол гэрт зочлон, Монголын уран бүтээлчдийн  ая дууг сонсохын зэрэгцээ хоёр улсын болон парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Тус наадмын үеэр “Хөх Монгол” хамтлагийн уран бутээлчид ая дуугаа өргөжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!