Найман сургууль хоёр ээлжид шилжлээ

0
398

Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд 49 цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээжээ. Эдгээр цэцэрлэгийн 13 нь төрийн өмчийн цэцэрлэг бол 36 нь төрийн бус өмчийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Харин ерөнхий боловсролын сургуулиудын хувьд төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургууль шинээр ашиглалтад орсон байна. Ингэснээр энэ онд найман сургуулийг 3 ээлжээс 2 ээлжид шилжүүлжээ.

Үүнээс гадна ерөнхий боловсролын ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин бүрдүүлэх тал дээр ахиц дэвшил гарчээ. Тодруулж хэлбэл нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль тус бүрт 100 сая төгрөгийн тохижилтын ажил хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бий болгосон байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!