УОК: Хатуу хөл хорио тогтоохгүй

2021-06-03
1 min read

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийн 90 хувь нь вакцины эхний тунд, 64 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байна. Үүнээс 652 мянган хүн давтан тун тариулаад 14-өөс дээш хоносон буюу дархлаажих хугацаа нь болсон иргэд байна. Энэ сарын 15 хүртэл вакцинжуулалтыг эрчимжүүлнэ гэж УОК-ийн гишүүн, Засгийн газрын ХМХГ-ын дарга Ц.Ганзориг хэллээ. Мөн халдварт өртсөн иргэдийн 30 хувийг хүүхэд,  40 хувийг 18-34 насны иргэд эзэлж байгааг онцлов. Тиймээс бүх шатны Засаг дарга нарт вакцинжуулалтыг идэвхижүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгч, Улсын онцгой комиссын Шуурхай штабт өнөөдөр ажилласныг тэрээр тэмдэглэв.
 
 
УОК-ийн гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Мэргэжлийн байгууллагын эрдэмтэн судлаачдын дүгнэж байгаагаар вакцинжуулалтын үр дүн зургадугаар сарын 15-наас гарч, бүртгэгдэх халдварын тоо буурна. Иймд иргэд ялангуяа, 18-35 насныхныг вакциндаа идэвхитэй хамрагдахыг уриаллаа Давтан тунд хамрагдсан иргэд халдвараас сэргийлж байгаа үр дүн харагдаж байна. Халдварт өртсөн ч маш хөнгөн өвдөж байгааг тэрээр онцлов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Орчуулах »