Зургадугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

2021-05-31
1 min read

Иргэний нисэхийн Ерөнхий газраас /ИНЕГ/ зургадугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Ирэх сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөсөн байна.

Ингэхдээ тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа учраас батлагдсан нислэгийн хуваарийн дагуу  тасалбар худалдан авах иргэд агаарийн тээвэрлэгчдэд шууд хандах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Орчуулах »