Сэтгэцийн өвчтэй хүн ЗДТГ-ын даргыг хутгалсан гэнэ

1
67

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өчигдөр албан өрөөнд нь хутгалж гэмтээсэн хэрэг гарсан. Сэжигтэн этгээд нь 1954 онд төрсөн 64 настай И гэгч бөгөөд одоо Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа. Тухайн өдөр сэжигтэн этгээд дүүргийн ЗДТГ-ын даргын нарийн бичгийн өрөөнд орж маргалдан биед нь халджээ. Үүнийг зогсоохоор гарч ирсэн А-тай маргалдан хэвлийн тус газар нь хутгалсан гэдгээ мэдүүлсэн байна. Мөн сэжигтэн нь “Би тагнуулч хүн учир биеэ хамгаалах гэж хутгатай явдаг. Манай хүргэн дүү дүүргийн тохижилтын газар ажилладаг” хэмээн мэдүүлжээ.  Түүнийг “Шезопрени” өвчтэй гэдгийг ар гэрийнхэн нь мэдүүлж байгаа бөгөөд СЭМҮТ-д эмчийн хяналтад байдаг хэмээн мэдэгдсэн байна.

 

 

 

1 COMMENT

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!