Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаврын чуулганаар хууль тогтоомжийн 20 төсөл хэлэлцүүлж батлуулжээ

1
68

  Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөх зэргээр бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллалаа.

Тус Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 13 удаа, Тусгай хяналтын дэд хороо 2, Цахим бодлогын түр хороо 1 удаа хуралдаж, 26 асуудал хэлэлцсэн бөгөөд үүнээс Байнгын хорооноос нэгдсэн хуралдаанд оруулж батлуулсан хуулийн төсөл 17, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 3-ыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэв. Тухайлбал, Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсанаар тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг бүхий л түвшинд хангах, орон нутгийн хамгаалалтад төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг тогтоож, Монгол Улсын батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэн, онц болон дайны байдлын үед орон нутгаа хамгаалах замаар Монгол Улсыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийлэлээс ард иргэдийн оролцоотойгоор батлан хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээ цогц байдлаар хэрэгжих эрх зүйн зохицуулалт бий болж, улс орноо батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал хангагдлаа.

1 COMMENT

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!