Шалгуулагчаас халдварын шинж тэмдэг илэрвэл тусгай ангид шалгалтыг үргэлжлүүлнэ

2021-05-25
1 min read

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-4-нд зохион байгуулахаар товлосон.

Шалгалтын зохион байгуулалттай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд дурдсанаар

  • Улсын хэмжээнд шалгалтын 48 байр ажиллах бөгөөд нэг ангид 25-40 шалгуулагч байна
  • Шалгуулагчдаас вакцин хийлгэсэн тухай баримт, PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй
  • КОВИД-19 өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн шалгуулагчийн шалгалтаа хэвийн үргэлжлүүлэх тусгай анги, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бэлтгэсэн гэжээ.
  • bol-5 PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Орчуулах »