Наадмын өдрүүдэд 337 хүүхэд мэндэлжээ

0
33

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр энэ сарын 11-нээс 15-ны хооронд буюу Үндэсний их баяр наадмын үеэр улсын хэмжээнд түргэн тусламжийн 4750 дуудлага ирсний 83 хувь нь насанд хүрэгчдийн, 17 хувь нь хүүхдийн дуудлага эзэлсэн байна.

Энэ хүрээнд эмнэлэг, төвүүдийн яаралтай тусламжийн тасгаар 7099 үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Наадмын үеэр нийт 336 эх амаржиж, 337 амьд төрөлт бүртгэгдсэний 191 нь хүү, 146 нь охин байжээ.

Харин нас баралтын 61 тохиолдол бүртгэгдсэнээс насанд хүрэгчидийн 52 тохиолдол, 0-5 хүртэлх насны хүүхдийн долоон эндэгдэл Төв, Говь-Алтай, Орхон, Баян-Өлгий, Хэнтий, НЭМГ болон ЭХЭМҮТ-д, 5-19 насанд хоёр тохиолдол гарсан байна.

Мөн нийтийг хамарсан ноцтой тохиолдол болох гэмтэл, бэртэл, түлэгдэлт, хоолны болон архины хордлого зэрэг дөрвөн тохиолдол энэ сарын 11-ны өдөр Орхон, Дорноговь, Өвөрхангай аймагт бүртгэгджээ. 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!