Дуу цахилгаантай бороо үргэлжлэн орно

0
34

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Өдөртөө ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 30-35 градус, бусад нутгаар өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө ихэнх нутгаар түр зуурын усархаг аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр өдөртөө 23-28 градус, бусад хэсгээр өдөртөө 28-33 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бүх нутгаар 32-37 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 25-27 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!