Үерийн улмаас гүүр нурж автомашин зорчих боломжгүй болжээ

0
45

Төв аймгийн Борнуур сумын төвд өчигдөр 13.00 цагийн орчимд орсон борооны улмаас гүүр, сумын төв үерт автсан байна. Мөн “Урьхан” зоогийн газрын орчимд үер бууж автомашин зорчих хэсэгт хүндрэл үүссэн талаарх бичлэг сошиал орчинд тархаад байсан билээ.

Үерийн улмаас хүний амь нас эрсдээгүй ч 60-70 өрх айл усанд автсан байна. Одоогоор хохиролын хэмжээг тогтоож халдваргүйжилт, ариутгал хийхээр албаны хүмүүс ажиллаж байгаа байгаа ажээ. Ямартай ч айлын гэрт нэг метр орчим ус тогтож, хашаа хороо эвдэрсэн мөн хатуу хучилттай 400-500 зам усанд автан гүүр эвдэрч автомашин зорчих боломжгүй болсон хэмээн мэдээллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!