Ан хийж яваад хүний амь хөнөөжээ

Улсын баяр наадмын өмнө Хэнтий аймагт хоёр хүнийг буудсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал энэ сарын 8-ны өдөр тус аймгийн Дадал сумын нутагт мотоцикльтой гол гаталж байсан хоёр иргэн рүү гал нээсэн байна. Тэдний нэг нь газар дээрээ амьсгал хураасан бол нөгөөх нь хүнд шархдан эмнэлэгт хүргэгджээ. Энэхүү хэргийг үйлдсэн хэмээн 47 настай О, 37 настай С нарыг сэжигтнээр татан саатуулсан аж. Тэд гөрөөс агнахаар явж байсан бөгөөд хохирогчдыг андууран буудсан хэмээн мэдүүлжээ.

Сэжигтэн О, С нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 10 дугаар бүлгийн 10-ын 1-д зааснаар бусдын амь насанд халдсан хэрэгт буруутгахаас гадна хориотой ан хийх гэж оролдсон хэмээн буруутгаж байгаа юм байна.

 

 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!