Коронавирусний эсрэг вакцин үйлдвэрлэгчид хямдралтай үнээр вакцинаа нийлүүлнэ гэжээ

2021-05-23
1 min read

“Pfizer”, “Moderna”, “Johnson & Johnson” компаниуд бага, дунд орлоготой орнуудад вакцин нийлүүлэхээр болжээ. Тодруулбал, “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр дээрх компаниудын удирдлагууд 2021, 2022 онд 3.5 тэрбум орчим тун вакциныг зардлаар нь юм уу хямдралтай үнээр нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

АНУ-ын “Pfizer” компани ирэх 18 сарын хугацаанд хоёр тэрбум тунг, түүнээс нэг тэрбумыг нь энэ онд нийлүүлнэ гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла мэдэгджээ.

Мөн “Moderna” компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансель 2021 онд 95 сая хүртэлх тун, 2022 онд 900 сая хүртэлх тун вакциныг “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

“Johnson & Johnson” компанийн хувьд 2021 онд 200 сая тун вакцин нийлүүлэх гэрээг “COVAX” хөтөлбөртэй байгуулснаас гадна нэмж 300 сая тунг нийлүүлэх боломжийг хэлэлцэж байгаа талаар тус компанийн дэд тэргүүн Пол Стоффельс мэдээлжээ. 

Орчуулах »