Жуулчдад халтай Монгол Улс

0
103

Засгийн газар 2020 он гэхэд манай улсад жилд ирэх жуулчны тоог нэг саяд хүргэж, нэг тэрбум хүртэл ам.долларын орлого олох зорилт тавьсан. Ингэхийн тулд жуулчдын тоог тогтмол 30 хувиар өсгөх шаардлага үүсээд байгаа. Энэ хүрээнд холбогдох яам, агентлаг, холбогдох  газар гадагшаа чиглэсэн сурталчилгаа, маркетингийг эрчимтэй явуулах, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын аюулгүй, ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд анхаарч эхэлсэн. Гэвч энэхүү ажил амьдрал дээр хангалттай хэмжээнд хийгдэхгүй байна. Тухайлбал, Expats in Mongolia хэмээх аялагчдын групп дээр нэгэн аялагч манай таксины жолоочид бараг л дээрэмдүүлсэн тухайгаа анхааруулан бичжээ. Тухайн аялагч Их дэлгүүрээс Тэнгэр худалдааны төв (Офицер) хүртэл яваад дээд тал нь 5000 тѳгрѳг гарах газар 27,000 төгрөг төлсөн байна. Ийм их мөнгө өгөхгүй гэхэд нь цуг яваа эмэгтэйг нь элдвээр хэлж ачаа тээшийг нь авч өгөхгүй хэмээн айлгажээ. Энэ бол таксины дээрэм.

Манай улсад аялаж, зугаалж байгаа гадаадын жуулчдын зовлон үүгээр тогтохгүй нь харамсалтай. Саяхан л гэхэд 2017 оны 10 сараас эхлэн дэлхийгээр тойрон аялал хийж байсан гэр бүлийн хүмүүс бүтэн хагас жилийн аялалын зурагаа хадгалаж байсан гар утаснуудаа нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа алдсан хэмээн сошиал орчинд зар түгээж байлаа. Энэ мэт урт гарт сувдаг нөхдүүдийг нийгэмшүүлэхгүй бол манай улсад ирэх жуулчдын хөл тасрах вий.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!