Өнөөдөр 22:00 цагаас Дүнжингаравын төмөр замын гармын хөдөлгөөн түр хязгаарлана

2021-05-21
1 min read

Толгойт өртөөнөөс Амгалан өртөө хүртэлх төмөр замын гармын их засварын ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, төмөр замын 407 км, Дүнжингаравын төмөр замын гармын их засварын ажлыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 22:00 цагаас 05 дугаар сарын 22-ны өдрийн 08:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хааж гүйцэтгэнэ.

Та бүхэн доорх зургийн дагуу хөдөлгөөнд оролцох боломжтой.

Хөдөлгөөний эрчим багатай цаг үеийг тааруулж дээрх ажлыг зохион байгуулж байгаа тул та бүхэн явах чиглэлээ урьдчилан зөв тооцоолох, хурдаа зөв тохируулах, ялангуяа албан бус замаар явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Орчуулах »