Н.Энхбаяр МАХН-ын даргаар дахин сонгогдлоо

0
47

МАХН-ын ээлжит бус Их чуулган болж өнгөрлөө. Чуулганд 1019 төлөөлөгч оролцож 99.9 хувийн саналаар намын даргаар Н.Энхбаярыг улираан сонгожээ.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Энэ оны хоёрдугаар сард болсон МАХН-ын Их чуулганаар баталсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Тиймээс бид Их чуулганаа дахин зохион байгуулж байна. Мөн 2011 онд баталсан намын дүрмийг өөрчилж, гишүүдийг хасах, хөөх тухай заалтыг тусгаж байгаа. Манай зарим гишүүд сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан тохиолдол гарсан тул энэ заалтыг оруулахаас өөр аргагүй болсон. Ингэснээр МАХН хариуцлагатай, амласнаа хэрэгжүүлж чаддаг нам болно” хэмээн хэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!