Наадмаар барилдах бөхчүүдийг бүртгэнэ

0
193

Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар 512 бөх барилдах юм байна. Барилдах бөхчүүдийг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Спортын төв ордонд бүртгэхээр болжээ. Учир нь МҮБХ-ны маргаанаас болоод Бөхийн өргөөг цагдаа нар битүүмжилж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон билээ. Тиймээс бөхчүүдийг баяр наадмын бөхийн салбар хороо бүртгэх гэнэ. Барилдах бөхчүүд бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм байна. Мөн үндэсний их баяр наадмын хүүхдийн бөхийн барилдаанд 128 бөх барилдах бөгөөд өнөөдөр, маргааш Хүүхдийн ордонд бүртгэхээр болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!