Бороо орно

0
76

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 28-33 градус, бусад нутгаар  20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө бүх нутгаар 29-34 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө Дундговийн нутгаар 26-31 градус, бусад нутгаар 31-36 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Өдөртөө бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 27-29 градус дулаан байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!